Д.Ганбат: Хар л даа, Ерөнхий сайдын зөвлөх танихгүй бүсгүйд 60 саяар цэцэг бэлэглэж байна шүү дээ Д.Ганбат: Хар л даа, Ерөнхий сайдын зөвлөх танихгүй бүсгүйд 60 саяар цэцэг бэлэглэж байна шүү дээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Хар л даа, Ерөнхий сайдын зөвлөх танихгүй бүсгүйд 60 саяар цэцэг бэлэглэж байна шүү дээ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Ардчилсан намаас өнөөдөр /2022.11.15/ ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг Монгол Улсын eрөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Энэ талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын гишүүн Д.Ганбат  “Монголд гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу байна. Ам хэлээрээ л амьдрал сайхан байна гэж ярьж байгаа боловч дордож байна. Маш их үрэлгэн төсөв баталлаа. Алдагдал нь 1.4 их наяд байх жишээтэй. Сүүлийн жилүүдтэй харьцуулаад үзвэл 10 их наядын алдагдалтай төсөв баталлаа. Ирэх онд мөнгөний ханш унахгүй гэсэн ч амьдрал дээр бол унана.

Төсөв батлахад миний бие оролцоогүй. Хууль ёсны дагуу дараагийн нэг зам үлдсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, 2023 оны төсвийг бүхэлд нь хориг тавих шаардлага хүргүүлнэ. 

Энэ төсөв ард түмнийг ядууруулсан, эрх баригчдыг бялууруулсан төсөв байна. Би анхнаас нь чуулганд суувал энэ төсвийг зөвшөөрсөн болно. Тийм учраас татаж аваад, ард түмний шаардлагад нийцсэн төсөв оруулж ирэхийг сануулсан. 

МАН-ынхан улсын төсөв батлагдсан гэж хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна.  Ерөнхий сайдын ахлах зөвлөх 60 саяар танихгүй бүсгүйд цэцэг авч өгч байна.Тэрийг нь бид хараад гайхаад сууж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642381
1 эможи

Зочин
2022-11-15 17:08
БАЗАРСАДЫН ЖАРГАЛСАЙХАН МЭДНЭ ШҮҮДЭЭ
Зочин
2022-11-15 17:04
Зохион байгуулалтай худал мэдээлэл тавигдсан гээд өмгөөлөгч шүүхэд гомдол гаргаад явж байх юм Ганбат өөрөө тавиулсан юм биш үү
Зочин
2022-11-15 15:52
hoorhon hovch ovoo
keyboard_arrow_up