Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт ярина Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт ярина
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт ярина

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ыг тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн байнгын хороо болон Нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Энэ асуудлыг өмнө нь тус байнгын хороогоор нэг удаа хэлэлцэж, эрхзүйн дүн шинжилгээ хийлгэхээр УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтэст хүргүүлсэн. Эрхзүйн дүн шинжилгээ гарсан.

Дүн шинжилгээнд “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай асуудлаар УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлнйн хүрээнд шийдвэрлэх, овоолгыг ашиглах боломжтой гэж үзсэн. Өмнө нь Ачит эхт, Зэс эрдэнийн хувь, Эрдмин зэрэг компани овоолгыг ашиглаж байсан. Эдгээрийн зөвшөөрлийг Засгийн газар өгч байсан. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар  хэлэлцэн батлах шийдвэрийг бүлгээс гаргалаа" гэв.

УИХ-ын дэд даргын томилгооны тухайд "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641686
0 эможи

keyboard_arrow_up