С.Эрдэнэ: Намайг тамга 200 сая төгрөгөөр зарсан гэдгийг НОТОЛ С.Эрдэнэ: Намайг тамга 200 сая төгрөгөөр зарсан гэдгийг НОТОЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэ: Намайг тамга 200 сая төгрөгөөр зарсан гэдгийг НОТОЛ

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Өнөөдөр /2022.09.15/ Адчилсан залуучуудын холбооны залуучууд  С.Эрдэнэд үлдсэн АН-ын гэх бүх зүйлийг авцгаая хэмээн хэлээд, "Шонхор тауэр" руу орсон байна. Энэ үеэрээ тэд С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн бөгөөд, шаардлага хүргүүлэхээр дотогш орохдоо Ардчилсан намын цонхыг хагалж, тугийг буулгажээ.

Энэхүү үйлдэлд С.Эрдэнэ "Бусдын эд зүйлд зөвшөөрөлгүй халдах эрх байхгүй. Энэ бол гэмт хэрэг. Зөрчлийн хуулиар бүр цаашилбал Эрүүгийн хуулиар энэ асуудлыг шийдүүлнэ.

Намайг хоёр гэмт хэргээ МАН-тай наймаалцаад, төлбөр болгож, намаа хоёр хувааж байгаа гэдэг. Үгүй шүү. Надад үүсгэсэн Эрүүгийн хэрэг одоо ч хүчин төгөлдөр. Би хилийн хоригтой байгаа. Уг нь би энэ есдүгээр сарын 28-нд Сөүлд Азийн Улс төрийн намуудын чуулганд илтгэл тавих ёстой. Гэтэл одоо би хилийн хоригтой, явж чадахгүй нь.

Худлаа ардчилсан залуучууд гэж орилж байгаа хүмүүс танхай балмад үйлдэл хийж байна. 200 сая төгрөгөөр зардаг тамга гэж юу байх вэ дээ. 200 саяар зарсан гэдэг үгээ нотлох ёстой. Бэлнээр, юм уу гэдгийг баримттай гаргаж ирэх хэрэгтэй байна. Манай хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа. Манай нам дунд хагарал огт байхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640447
1 эможи

Зочин
2022-09-16 08:36
ЗӨВ ЁСТОЙ НОТЛО ХЭРЭВ ХУДЛАА ХЭЛСЭН БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВ ОЛНЫ ӨМНӨ
keyboard_arrow_up