COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: АИ-92 шатахуун 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай. Тиймээс ЗГ-т чиглэл өгсөн

админ
2022 оны 7 сарын 04

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.

Мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа.

УИХ-ын намрын чуулганыг энэ лхагва гаригт завсарлуулна. Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
3
638429
8 эможи

Зочин
2022-07-05 10:11
Нэмэхийг л ярьдаг. Яагаад арга хэмжээ авч болддоггүй юм бэ? Санаачилгатай баймаар юм. Хэн дуртай нь зоргоороо нэмлгийг болиулаачээ.
Зочин
2022-07-04 23:05
Өрсөлдөгч шатахууны компани оруулаачээ
Зочин
2022-07-04 20:47
Дандаа худалаа попордог нөхөр.зальтан
Зочин
2022-07-04 15:54
Наад бензинийхээ үнийг 2000-аас доош буулгаачээ. Наад ам долларыг мөн 2850 төгрөг болгоо.
зочин
2022-07-04 15:52
МАН-ынхан бензиний үйлдвэрээ хурдан бариачээ. Яасан удаан ажилладаг юм бэ. Өдөр шөнөгүй ажиллаачээ. Битгий баяр наадам амралт яриад бай. Нэгэнт л төрийн эрхийг авсан л бол амрах өвдөх үхэх завгүй ажилламаар байнаа!!!!!!!
Иргэн
2022-07-04 15:39
Улс төрчидөө аялаж зугаалах шатахууны үнийг бариад үндсэн хэрэглээ ГОЛ хэрэглээ ТҮЛШЭЭ хямдруулж байж үнийн өсөлтөөс гарна гэдгийг мань шиг хүнээр хэлүүлэлтгүй сэтгэж байгаа байлгүйдээ!!!! Аялуулж зугаалуулаад араар нь юу л хийх гээд байндаа
Зочин
2022-07-04 15:02
Ард иргэд зүгээр байхгүй л байх. Эрдэнэ шиг болбол яана.
Зочин
2022-07-04 14:28
Бензиний үнэ буулгаж чадахгүй төртэй бх гэж.Нефьт хангамжийн асуудалыг аль эрт хөдлөлгүйгээр шийдчихсэн байдгын биш үү малнуудаас болоод ард түмэн элгээрээ хэвтчих юм бна доо.
keyboard_arrow_up