УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурор хянаж эхэлжээ УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурор хянаж эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурор хянаж эхэлжээ

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж, НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлсэн байна. Уг нь 2020 оны хоёрдугаар сард С.Эрдэнийг яллагдагчаар татах санал АТГ-аас прокурорт хүргүүлж байсан бөгөөд түүнээс хойш нэг бус үйлдэлд мөрдөн шалгасаар саяхан дууссан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

Түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан. С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга байхад нь НДЕГ-ын даргын үүргийг түүний удирдсан АН-ын дэд даргын албан тушаалд сууж байсан Ц.Уртнасан гүйцэтгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг тус газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцон шалгасан юм.

С.Эрдэнийг буруутгаж буй өөр нэг үндэслэл нь хамаарал бүхий хүн буюу охиндоо давуу байдал олгосон гэх хэрэг. “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.

“Дархан гурил тэжээл” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Д.Балдан-Очирын эхнэр, тус компанийн санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжавыг ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарын хамт 2019 оны есдүгээр сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулсан. “Дархан гурил тэжээл” компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. 2016 оны арваннэгдүгээр сарын 21-нд ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооны тогтоол гарч, Дархан-Уул аймаг дахь үр тариа хадгалах 36 мянган тонн багтаамжтай төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгээ танилцуулаад тендер шалгаруулах хорооны дарга, гишүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан юм. 2014 онд тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36 мянган тн-ын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах “ТШ/2014/ УТ/ЭЛ-/Бараа” гэсэн дугаартай тендер зарласан. 2014 оны хоёрдугаар сарын 26-нд зарласан тендерт “Дарханы гурил тэжээл”, “Хит констракшн” хэмээх дотоодын, “Эм Би инженеринг” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд явцын дунд “Хит констракшн” нь элеваторын ажлын туршлагагүй байснаас ч болсон уу, ямар нэг байдлаар нэрээ татаж, “Дарханы гурил тэжээл” компани шалгарчээ.

ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооныхны шалгалтаар тендерийн хорооныхон “Дархан гурил тэжээл” ХК-ийнханд давуу байдал олгосон заалт оруулж, бусад оролцогчдод ижил, тэгш өрсөлдөх боломж олгоогүй, ТЭДС-д болон бусад байгууллагад 5.3 тэрбум төгрөгийн өртэй “Дархан гурил тэжээл”-ийг шалгаруулсан нь хууль зөрчсөн. Түлхүүр гардуулах нөхцөлийн дагуу 1982-1983 онд барьсан хуучин барилга, байгууламжийг 15.9 тэрбум төгрөгөөр үнэлж авсан нь өмнөх жилүүдэд худалдан авсан ижил хүчин чадалтай барилга байгууламжаас гурав дахин илүү үнэтэй, ашиглалтад хүлээн авснаас хойш жил гаруй болоход хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгууламж ТЭДС-д худалдан авсан нь тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгөөр хуучин элеватораа засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан, дэлбэрсэн элеваторын хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, түүний охин Э.Содгэрэл нарыг шалгасан.

Ийн шалгах болсон үндэслэл нь дээрх тендер шалгаруулалтын дараа Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550 527 хувьцааны 152 131 ширхгийг нь эзэмшигч болсонтой холбоотой юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631534
0 эможи

z
2021-10-06 21:53
zaazallll
DR UROLOGIST
2021-10-06 13:49
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
keyboard_arrow_up