COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Өнөрбаяр: Тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг УДШ бүртгэхэд асуудал байхгүй

админ
2021 оны 5 сарын 17

Arslan.mn

Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. 

Харин энэхүү хурал өнөөдөр /2021.05.17/ 09:00 цагт товлогдсон бөгөөд Ц.Тувааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож С.Эрдэнийн тамгыг хүчинтэйд тооцсон шийдвэрийг гаргасан байна. 

Өөрөөр хэлбэл,  Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна.

Шүүхээс гаргасан тус шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ц.Туваан гэх хүн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй хүн юм байна гэдгийг шүүхээс тогтоосон. Цахим бүртгэлээс Ц.Тувааны нэрийг хассан, Ардчилсан намтай холбоогүй хүн болсон. Энэ асуудал хуульзүйн хүрээнд ямар ч ач холбогдолгүй болсон. Одоо хууль зүйн маргаан байхгүй, эцэслэгдсэн гэж ойлгож болно. Цаашид тамганы маргаан үргэлжлэхгүй. Ардчилсан намын тамгыг хүчингүй болгоогүй. Анхан шатны шүүхэд ямар нэгэн үр дагавар гарахгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй холбоотой асуудал нэг талдаа гарсан. Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тамга олгодог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн төлөөлөх эрхтэй байна, энэ дагуу тамга олгосон.

Ерөнхийдөө тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг Улсын дээд шүүх бүртгэхэд ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болно.

Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн хүн дураараа тайлбарладаггүй. Өнөөдөр Монгол Улсад шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626995
2 эможи

Зочин
2021-05-18 10:59
зөв өө
keyboard_arrow_up