Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина

2020 оны 10 сарын 26

Arslan.mn

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж ард иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн “Өндөр настаны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай” хуулийн төслийг санаачилснаа танилцуулав.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж тэтгэвэр авагчдын худалдан авах чадварт, ялангуяа ахмад настнуудын амьжиргаанд хүндээр тусах болсон. Тухайлбал сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс харвал мах, махан бүтээгдэхүүний үнэ 23.7 хувиар, шатахууны үнэ 25 хувиар өссөн бөгөөд өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ ийнхүү өссөн нь тэтгэврээс өөр орлогогүй иргэдийг ядууралд хөтлөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүргэж байна.

Иймд ахмадуудын амьдралын нөхцөл чанарыг сайжруулах болон учирч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор  хуулийн төслийг  боловсруулснаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо. Мөн “Бид хавтгайрсан халамжийг дэмждэггүй, гэхдээ ахмадын тэтгэвэр бол халамж биш.  Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 60-70 хувь нь буюу 800-аас нэг сая орчим хүн халамж авч байгаа тооцоо бий.  Гэтэл яг тэтгэвэр авах ёстой хүмүүс нь авч чаддаггүй. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт зорилтот бүлгүүдэд хандах ёстойгоос биш ид ажил хөдөлмөр хийх насандаа яваа хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах бодлогоо одоо болих хэрэгтэй” гэлээ.  

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Энэ хууль ахмадуудын хувьд маш чухал.  Хуулийн төслийг өргөн барих болсон зорилт шалтгааныг иргэд бүгд мэдэж байгаа. 500 мянгаас доош тэтгэвэр гэдэг амьжиргаанд хаанаа ч хүрэхгүй мөнгө. Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар нэг өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг гэж гаргасан. Тэгэхээр хоёр ахмад нийлээд ч  тэтгэврийн мөнгөөрөө амьжиргааны өртгийн гуравны нэгийг ч бүрдүүлж чадахгүй хэмжээнд очсон байна. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277257 буюу бараг 300 мянга гаруй ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол үнэхээр ахмадуудыг ядууралд хүргэж байгаа том шалтгаан мөн. Хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудыг авч үзвэл голдуу социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан ямар ч хувийн өмчгүй, хадгаламжгүй ахмадууд байна. Нэг чухал зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол Улс Үндсэн  хуулиндаа байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн сандаа төвлөрүүлээд түүгээрээ дамжуулж тэгш шударга хүртээнэ гэсэн заасан.  Тэгэхээр бид баялгаараа дэлхийд дээгүүр ордог атлаа ахмадууд нь ийм ядуу амьдарч болохгүй.

АН бол хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Харин халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой. Энэ хүмүүс улсаас халамж гуйж байгаа хэрэг биш, хийж бүтээсэн  хөдөлмөрөө үнэлүүлж авах ёстой мөнгө нь юм. Тэтгэврийн доод хэмжээг нэмэхдээ стратегийн ордуудыг  эргэлтэнд оруулах замаар эдийн засгийг тэлж үр өгөөжийг нь дээшлүүлж эх үүсвэр олохоор тусгасан байгаа. Ялангуяа санхүүжилтийн эх үүсвэр дотор энэ  оны УИХ-ын 24 дүгээр тогтоолд заасан  зургаан стратегийн ордыг маш яаралтай эргэлтэд оруулж    хувьцааг нь “Эрдэнэс-Монгол” компанид шилжүүлэх замаар үр өгөөжийг нь хүртээнэ гэж орсон. Тийм учраас бидний санаачилж байгаа хуулийн төсөл ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энд Цагаан суваргын орд газраас санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжих, хамтарч ажиллаж эргэлтэд оруулна гэсэн санаа юм” гэлээ.

Дашрамд, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.3-т “Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглалтад оруулна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах …тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж  заасан байдаг.

 
ШУУД  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620684
2 эможи

Зочин
2021-01-13 10:36
ок
ахмадуудаас
2021-01-13 10:36
ахмадуудын тэтгэвэрийг цагаан сараас өмнө нэмж өгмөөр байна юмны үнэ өссөн хорио цээрийн энэ үед ахмадууд ядруухан гундуухан байна
АРД ТҮМНЭЭС
2021-01-13 10:34
ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛТЭЙ АХМАДЫН 6000 000 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ ТЭГЛЭЖ БАЙХАД АМЬД СЭРҮҮН ЗЭЭЛГҮЙ БАЙСАН АХМАДЫН 1 САЯ ТӨГРӨГИЙГ ҮР ХҮҮХЭД АР ГЭРИЙХЭНД НЬ ӨГӨХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ ШҮҮ, ХҮНД ӨВЧТЭЙ БАЙСАН Ч ТЭР ҮЕДЭЭ ЗЭЭЛ АВААГҮЙ ЯАЖ ИЙГЭЭД БОЛГООД БАЙСАН, 1 САЯ ТӨГРӨГӨӨ АВНА ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙГААД НАС БАРСАН АХМАДЫН 1 САЯ ТӨГРӨГИЙГ ОЛГОЖ ӨГӨХ НЬ ЗӨВ ШҮҮ
Настан
2020-11-01 12:25
Улсад 40-өөд жил ажиллачихаад 420 000 аар тогтоолгосон. Гэтэл юухан хээхн хийгээд зарим жилд нь ажиллаад заримд нь үгүй арай гэж ажилласан жилээ гүйцээгээд ажлын төлөө бүрэн хүчин чадлаа зориулаагүй явж ирсэн хүмүүс ихэнэх нь байгаа. Эдгэнэр хүмүүсийн тэтгэвэр бага байна гэж 500 000 болгохоор олон жил зүтгэж ажиллаад бага тогтоолголсон хүний тэтгэвэрийн хэмжээг бараг гүйцэж байна. Энэ шудрага ёс мөн үү. Бүх тэтгэвэрийг ижил хэмжэгээр нэмбэл харин болж байна.
Зочин
2020-10-26 16:50
Зочин
2020-10-26 13:04
keyboard_arrow_up