Н.Батсүмбэрэл: Улс тунхагласны 102 жилийн ойгоор 154 шинэ гишүүн бидний эгнээнд нэгдлээ

Улс тунхагласны 102 жилийн ойгоор 154 шинэ гишүүн бидний эгнээнд нэгдлээ
Энэ талаар УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Батсүмбэрэл "Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан МАН-ын Олон нийттэй харилцах зохион байгуулалтын газар, Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн намын хороод болон намын дэргэдэх ТББ-ууд хамтран “Нэгдэх цэг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд оролцогчдодоо намын бүтэц, үйл ажиллагааны тайлан болон хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн санаачилгуудынхаа талаар нээлттэй мэдээлэл хүргэсэн юм.
УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд би намын удирдлагуудын хамт өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ улс төрийн ууган хүчнийг сонгон элсэж буй салбар бүрийн төлөөлөл болсон 154 залуу үеийн төлөөлөлд батлахыг нь гардууллаа.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл, зүтгэлээ нэгтгэн бидний эгнээнд орж буй нийт гишүүддээ халуун баяр хүргэж, амжилт хүсье!" гэв.





















