УИХ: Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна УИХ: Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна
11 сарын 27, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

УИХ: Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

2026 оны 11 сарын 27

Arslan.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн  Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл.

УИХ-ын асуулгын цагаар:

  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ.
  • Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671738
0 эможи

keyboard_arrow_up