Н.Батсүмбэрэл: Аялал жуулчлалын 164 аж ахуйн нэгжид ₮148 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ Н.Батсүмбэрэл: Аялал жуулчлалын 164 аж ахуйн нэгжид ₮148 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ
11 сарын 21, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Батсүмбэрэл: Аялал жуулчлалын 164 аж ахуйн нэгжид ₮148 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахалдаг УИХ-ын Аялал жуулчлалын дэд хорооны өнөөдрийн /2026.11.19/ хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж. Алдаржавхлангийн мэдээллийг сонслоо.

Сайд аялал жуулчлалын салбарын 2026 оны III улирлын тоон мэдээлэл болон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, үр дүнг танилцуулав.

Хөнгөлөлттэй зээлийн гүйцэтгэл

  • Засгийн газраас 2026 онд аялал жуулчлалын салбарыг дэмжих 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 арилжааны банкаар дамжуулан зээл олгож байна.
  • Одоогоор 164 аж ахуйн нэгжид нийт 148 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний тал орчим буюу 75 тэрбум төгрөгийг зочид буудлын салбарт, үлдсэн хэсгийг аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, замын түр буудаллах цэг болон авто тээврийн хэрэгсэл шинэчлэхэд олгосон байна.
  •  Хөнгөлөлттэй зээлийн дийлэнхийг орон нутгийн аж ахуйн нэгжүүд авсан байна.

 Цаашид анхаарах асуудал

2027 онд зээл олголтыг үргэлжлүүлэхээр улсын төсөвт тусгуулахаар санал болгосон 32.6 тэрбум төгрөг хасагдсан. Иймд ирэх онд 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зам дагуух үйлчилгээний цогцолбор, зочид буудал, жуулчны бааз зэрэг тэргүүлэх чиглэлд төвлөрүүлэн олгохоор төлөвлөж байгааг сайд мэдээллээ.

Зээлийн эхний шатны олголтыг банкуудад бүрэн хариуцуулсан нь зарим алдаа, хүндрэл гарах шалтгаан болсныг сайд онцлов. Цаашид нэг аж ахуйн нэгжид зээлийг давхардуулан олгохгүй байх, газар зүйн байршлаар бүсчилж, орон нутагт түлхүү олгох, зээлийн шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлохоор төлөвлөжээ.

Аялал жуулчлалын салбарын үзүүлэлт

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээний үр дүнд 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтод хүрэхэд ойрхон байгааг танилцууллаа. Мөн улсын хэмжээнд аялал жуулчлалын 17 бүсийг тогтоож, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж байна.

Салбарын тулгамдсан асуудлыг үнэн бодитоор нь тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан Ж.Алдаржавхлан сайд болон яамны хамт олонд талархал илэрхийлье.

Аялал жуулчлалын салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын санал, санаачилгыг дэд хорооны зүгээс нээлттэй хүлээн авч, хамтран ажиллах болно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671570
0 эможи

keyboard_arrow_up