Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сургуулийн номын сангуудыг Монголын түүхийн номоор баяжууллаа Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сургуулийн номын сангуудыг Монголын түүхийн номоор баяжууллаа
11 сарын 14, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сургуулийн номын сангуудыг Монголын түүхийн номоор баяжууллаа

2026 оны 11 сарын 13

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын номын санд Монголын түүх, өв соёлыг танин мэдүүлэх ном, бүтээл хүлээлгэн өгчээ.

Энэ удаа А.С.Гатаповын “Эгэл хөвүүн Тэмүжин” зохиолын I, II боть, доктор Д.Идэрийн “Хубилай сэцэн хаан: Бодлого, шинэчлэл”, Д.Тэрбишдагвын “Монгол нүүдэл” зэрэг бүтээлийг сургуулийн номын сангуудад хүргэжээ.

Энэ талаар Н.Батсүмбэрэл "Ном бол ертөнцийг харах цонх. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын номын сангуудад эх орныхоо түүх, өв соёлыг танин мэдүүлэх ном бүтээлүүдийг хүлээлгэн өглөө.

Түүхээ мэддэг хүүхэд эх орноо хайрладаг. Өвөг дээдсийнхээ түүх, төрт ёсны уламжлалыг номоос уншиж, танин мэдэх нь хүүхэд багачуудын эх оронч үзэл, иргэний ухамсар төлөвшихөд чухал нөлөөтэй.

Сургууль бүрийн номын сан хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, мэдлэгийн хүрээг нь тэлэх чанартай ном бүтээлээр баялаг байх ёстой гэж би үздэг. Цаашид сургуулийн номын сангуудын номын фондыг баяжуулах, хүүхэд бүрийн ном унших боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллахыг зорьж байна.

Энэ удаад А.С.Гатаповын “Эгэл хөвүүн Тэмүжин” (1, 2-р боть), доктор Д.Идэрийн “Хубилай сэцэн хаан: Бодлого, шинэчлэл”, Д.Тэрбишдагвын “Монгол нүүдэл” зэрэг бүтээлийг сургуулийн номын сангуудад хүргэлээ.

Мөн хоёр дүүргийн сургуулийн номын санч нарыг Төрийн ордонд урьж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордны түүхтэй танилцууллаа. Эндээс олж авсан мэдлэг, сэтгэгдлээ сурагчидтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, унших соёлыг төлөвшүүлэхийн төлөө өдөр бүр хичээн ажилладаг номын санч нартаа талархал илэрхийлье.

Ном бүр олон хүүхдийн гарт хүрч, мэдлэг оюуныг нь тэлж, эх орноо хайрлах сэтгэлийг нь тэтгэх болтугай." гэв.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671497
0 эможи

Зочин
2026-11-13 22:37
Дуртай нь ном бичиж, туунийг тараагаад л!
keyboard_arrow_up