Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Төсвийн тухай хуулийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад 110 гишүүн оролцож, 82.7 хувь нь дэмжсэн байна.
Ирэх оны нэгдсэн төсвийн орлогыг 39.2 их наяд, зарлагыг 41.5 их наяд төгрөгөөр баталж, төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Засгийн газраас анх 41.3 их наяд төгрөгийн орлого, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай төсвийн төсөл өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын хэлэлцүүлгийн явцад орлого, зарлагыг тус бүр 2.1 их наяд төгрөгөөр бууруулсан байна.
Мөн 2027 онд барилга байгууламж, төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад 3.9 их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ.
Түүнчлэн Засгийн газар 6.4 их наяд, аймаг, нийслэл 2.8 их наяд төгрөг хүртэлх бонд гаргах эрхтэй болсон байна.

