₮3,000-аар сүү, талх, боорцог, өндөг авч болно гэсэн жагсаалтын М.Энхцэцэг ₮2.8 тэрбумын ОРОН СУУЦ, ₮1.6 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “3000 төгрөгөөр сүү, талх, боорцог, өндөг авч болно. Цалин нэмэх нь зөв ч нэмэгдэх сургаар юмны үнэ нэмэгдчихдэг. Эргээд үнэ нь буудаггүй. Тэгэхээр цалингийн бодлого дээрээ анхаарах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Түүний энэхүү тайлбар иргэдийн амьжиргаа, хүнсний бодит үнээс зөрүүтэй гэх шүүмжлэл дагуулж байна.
МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон М.Энхцэцэгийн 2025 онд АТГ-т гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ 2.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮115 сая
Гэр бүлийн орлого: ₮136 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮10 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,8 тэрбум /Орон сууц-1, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая /Эзэмших-400м2-2, Эзэмших-699м2-1/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮15 сая /Эзэмших-1344м2-1, Эзэмших-500м2-1, Эзэмших-799м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1,6 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮3 тэрбум гэж мэдүүлжээ.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК, Хүчит хөтлүүр ХХК ХХК, Эрчим хэмнэлтийн төв ХХК ХХК, Майнс ап ХХК, Соно Шоп ХХК, Эрчим хэмнэлтийн төв ХХК-иудад хувьцаа эзэмшдэг аж.

