ЧУУЛГАН: Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай хэлэлцэнэ ЧУУЛГАН: Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай хэлэлцэнэ
11 сарын 05, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЧУУЛГАН: Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай хэлэлцэнэ

2026 оны 11 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.11.05) 10:00 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн 2026.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
  • “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Бусад

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671398
0 эможи

keyboard_arrow_up