УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 2 жилд санаачилсан хууль, тойрогтоо хийсэн бүтээн байгуулалтаа тайлагналаа УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 2 жилд санаачилсан хууль, тойрогтоо хийсэн бүтээн байгуулалтаа тайлагналаа
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 2 жилд санаачилсан хууль, тойрогтоо хийсэн бүтээн байгуулалтаа тайлагналаа

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл парламентын хоёр жилийн ажлаа тайлагнаж, цахим ном гаргажээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 126 гишүүнтэй анхны парламентын бүрэлдэхүүнд ажилласан хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хууль, тойрогтоо өрнүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа нэгтгэн цахим ном хэлбэрээр олон нийтэд танилцуулжээ.

Тэрбээр тайландаа цусны донорын тухай, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулиудыг санаачлан батлуулсан бөгөөд скутер, суррон, мопедын хэрэглээг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр ажилласнаа онцолсон байна.

Мөн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолбор, 166 дугаар сургууль, 108 дугаар цэцэрлэгийн шинэ барилга, эрт илрүүлэг оношилгооны төв, Сүхбаатар дүүргийн амбулатори болон Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийг ашиглалтад оруулсан гэж тайлагнажээ.

Түүнчлэн парламентын гишүүдийн оролцоо, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх хуулийн өөрчлөлтийг санаачлан батлуулж, Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгад нэгдсэн байна.

Тайлан хэвлэгдсэнээс хойш Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл батлагдсан бөгөөд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагаа мөн дурджээ.

Харин цаашид боловсролын салбарын 2027 оны төсөвт багшийн хомсдол, ажиллах нөхцөл, сургалтын чанар болон сургуулийн орчныг сайжруулах хөрөнгө оруулалтыг тусгуулахад анхаарч ажиллаж байгаа аж.

Н.Батсүмбэрэлийн хоёр жилийн ажлын дэлгэрэнгүй тайланг эндээс унших боломжтой.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671392
0 эможи

keyboard_arrow_up