Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тухай хууль бол эрүүл мэндийн салбарын “үндсэн хууль” байх учиртай Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тухай хууль бол эрүүл мэндийн салбарын “үндсэн хууль” байх учиртай
10 сарын 31, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тухай хууль бол эрүүл мэндийн салбарын “үндсэн хууль” байх учиртай

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв.

Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас тус салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан 15 жилийн дараа ийнхүү эрүүл мэндийн салбарын “малгай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлж буйг дурдаад, хуулийн төсөлд цогц хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах, чирэгдэл багасгах, санхүүгийн дарамтаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгох чухал зохицуулалтуудыг тусгасныг онцлов.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч салбарын бодлого, санхүүжилт, хүний нөөц, тусламж үйлчилгээ харилцан уялдаатай ажиллах эрх зүйн суурь бүрэн бүрдээгүй байна. Эмнэлэг төвтэй тогтолцоо давамгайлж, урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн бодлого хангалтгүй байна.

Энэ шаардлагад үндэслэн миний бие хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр Улсын Их Хуралд нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл эрүүл мэндийн тогтолцоог нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн болон эм зүйн тусламж, хүний нөөц, санхүүжилт, технологи, мэдээлэл, засаглалын уялдаанд тулгуурлан цогцоор нь зохицуулна. Тухайлбал, анхан шатны тусламжийг даатгалтай эсэхээс үл хамааран төлбөргүй үзүүлэх, салбарын санхүүжилтийг ДНБ-ий 5-аас доошгүй хувьд хүргэх, хүний нөөцийг дөрвөн жилээр төлөвлөх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан болон түүний аюулгүй байдлыг зохицуулах саналыг төсөлд тусгалаа.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671314
0 эможи

keyboard_arrow_up