Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзаж, ногоон сургууль боллоо

УИХ-ын гишүүн "Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзаж, ногоон сургууль боллоо" гэв.
Тэрээр "Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль нүүрсэн галлагаатай уурын зуухаа халж, шингэрүүлсэн хийн халаалтын системд бүрэн шилжлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус сургуульд ажиллаж, боловсролын салбарт хэрэгжиж буй ногоон шилжилтийн үр дүнтэй танилцлаа.
Жилд 420 тонн нүүрс хэрэглэдэг байсан тус сургууль нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзсанаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг сайжрууллаа.
860 сая төгрөгийн өртөгтэй төслийг улсын төсвөөс шууд хөрөнгө зарцуулахгүйгээр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн нь онцлог юм.
Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн дараа 149 дүгээр сургууль ийнхүү хийн халаалтад шилжсэнээр дүүргийн боловсролын байгууллагуудын нүүрсний хэрэглээг бууруулах ажил үргэлжилж байна.
Хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах бодит үр дүнтэй ажлуудыг цаашид ч тууштай дэмжин ажиллана." гэв.














