Чуулганы хуралдааны талд нь суугаагүй УИХ-ын гишүүн Х.Болормаа ₮3,4 тэрбумын 5 ОРОН СУУЦ, ₮60 саяын 4 ГАЗАРТАЙ Чуулганы хуралдааны талд нь суугаагүй УИХ-ын гишүүн Х.Болормаа ₮3,4 тэрбумын 5 ОРОН СУУЦ, ₮60 саяын 4 ГАЗАРТАЙ
10 сарын 29, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Чуулганы хуралдааны талд нь суугаагүй УИХ-ын гишүүн Х.Болормаа ₮3,4 тэрбумын 5 ОРОН СУУЦ, ₮60 саяын 4 ГАЗАРТАЙ

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

УИХ ил тод, нээлттэй байх хүрээнд вэб сайтаа шинэчилж, хуралдааны тов, гишүүдийн ирцийн мэдээлэл зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгосон.

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нь гишүүдийн олонх буюу 50-аас дээш хувь нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог.

Тэгвэл чуулганы хуралдаанд талд нь суугаагүй буюу хамгийн бага ирцтэй 10 гишүүний нэгээр АН-аас сонгогдсон Х.Болормаа тодорчээ. Тэрээр 45 удаагийн эмнэлгийн чөлөөтэй, 10 удаа хуралдаан тасалсан, 30-д нь хоцорсон бөгөөд ийнхүү хуралдаанд хамгийн бага оролцсон гишүүдийн нэг болсон байна.

Тэгвэл энэ удаа Чуулганы хуралдааны талд нь суугаагүй УИХ-ын гишүүн Х.Болормаагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний орлого УИХ-ын гишүүн болсноос хойш буурч өсөж, 400 сая төгрөгөөс 286 сая төгрөг болжээ. Харин үл хөдлөх нь 2,3 тэрбумаас 3,4 тэрбум төгрөг болж ӨСЖЭЭ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮286 сая
Гэр бүлийн орлого: ₮84 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮729 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум /Орон сууц-5, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮320 сая / Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: : ₮0 сая
Газар: ₮60 сая /Эзэмших-931м2-2, Эзэмших-932м2-2/                                                                                                    Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮715 сая

Хадгаламж: ₮912 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮172 сая гэж мэдүүлжээ.

Мөн Эрдэнэс Таван Толгой ХК, Эмпайр тотем ХХК ХХК, БДТТ ХХК, Манзишир хид ХХК, ЭЙ БИ ЖЙ энерго ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоонд хувьцаа эзэмшдэг гэжээ.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671270
0 эможи

keyboard_arrow_up