АН-аас жагсаалтаар УИХ-д тухалсан Г.Очирбатын хөрөнгө нэг жилд ₮5.9 тэрбумаар ӨСЖЭЭ

Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байна.
Ардчилсан намаас жагсаалтаар гишүүн болсон хүн бол “Тэнгри групп”, "Өд цаас", “Тоди” живхний эзэн Г.Очирбатын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний нийт хөрөнгө нь нэг жилийн дотор 25.2 тэрбумаас 31.15 тэрбум төгрөг болж, ойролцоогоор 23 хувиар өсжээ.
Нэг жилд гарсан өөрчлөлт:
- Хадгаламж: 7.46 тэрбум төгрөгөөс 13.65 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
- Өөрийн орлого: 3.05 тэрбум төгрөгөөс 5.09 тэрбум төгрөг болж өссөн байна.
- Авлага: Жилийн өмнө авлаггүй басан ч 10.25 тэрбум төгрөг болжээ
- Зээл, өр: 5.1 тэрбум төгрөгөөс 451.2 сая төгрөг болж буурсан байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮5 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮900 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮4 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮2,7 тэрбум /Орон сууц-1, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-2/
Тээврийн хэрэгсэл: ₮830 сая
- Lexus, 570
- RX 450
- Mercedes Benz ML350
- Mercedes Benz G 500 маркийн нийт 4 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮20 сая /Адуу-1/
Газар: ₮3 тэрбум /Эзэмших-6252м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮700 сая
Хадгаламж: ₮13,6 тэрбум
Авлага: ₮10 тэрбум
Зээл: ₮451 сая гэж мэдүүлжээ.
Дөрвөн жил хаа ч байсан юм гэж байтал нэг зун нь өнгөрчихлөө. Тиймээс жагсаалтаар орж ирсэн гишүүд Төрийн ордонд “төөрч” явах танилцах дадлага нь одоо дууссан бол хэдэн цүнх тараахаас илүү иргэдийн амьдралд бодиттой үр дүн авчрах хууль, ажил санаачлан хиймээр байна даа.
Ташрамд дурдахад, Г.Очирбат АН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн дунд 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр тэргүүлж, зургаан компанид 10-аас дээш хувийн эзэмшилтэй гэж мэдүүлсэн байна.




