Говийн бүсийн шатарчид оюуны цар хүрээ, мэргэн ухаанаа сорихоор Өмнөговьд чуулна Говийн бүсийн шатарчид оюуны цар хүрээ, мэргэн ухаанаа сорихоор Өмнөговьд чуулна
10 сарын 27, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Говийн бүсийн шатарчид оюуны цар хүрээ, мэргэн ухаанаа сорихоор Өмнөговьд чуулна

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

Шатар бол гайхамшигтай спорт.

Сэтгэн бодох чадвар, тэвчээр, тооцоолол, алсын хараа, ялалтад хүрэх ухааны өрсөлдөөн юм.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж 2022 онд Өмнөговь аймагтаа Говийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анхлан зохион байгуулж байсан.

Энэ жил уг тэмцээнийг дахин Өмнөговь аймагтаа зохион байгуулах талаар Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч багш Г.Оргилтой уулзаж, санал солилцлоо.

Зургаан настай балчраас наян настай буурал хүртэлх шатар сонирхогчид оролцдог, 300 орчим шатарчныг нэгтгэдэг энэхүү тэмцээн ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Говийн бүсийн шатарчид мэргэн оюун, хурц тооцоолол, ур чадвараараа өрсөлдөх мөч ойртлоо. Шатрын спортыг хөгжүүлнэ гэдэг ирээдүйн оюунлаг үеийг бэлтгэж буй хэрэг юм.

Р.Сэддорж: Энэ жилээс манай улсад бага ангийн сурагчдад шатрын боловсрол олгох олон улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа нь онцлох үйл явдал юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 1–5 дугаар ангийн хүүхдүүд 34 багц хичээлээр шатрын мэдлэг, чадвар эзэмших зорилготой. Үүнийг үр дүнд хүргэхийн тулд багш нарыг сургах, заах арга зүйг эзэмшүүлэх, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Тиймээс бид шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулахаас гадна шатрын спортыг хүүхэд багачууд, залуу үеийнхний дунд түгээн дэлгэрүүлэх, оюуны спортоор хичээллэх орчин, боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал.

Оюун ухаанаа хөгжүүлсэн хүүхэд, ирээдүйгээ бүтээх чадвартай иргэн болно. Говийн бүсийн шатарчдадаа амжилт хүсье гэв.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671245
0 эможи

Зочин
2026-10-27 16:14
нүүрсчин хүүхдүүдээр сонгуулийн бэлтгэлээ хангах нь уу
keyboard_arrow_up