Л.Гантөмөр: “Оюутолгойн“ НОГДОЛ АШГАА аваад иргэдийн тал нь хадгаламждаа хийнэ, бусад нь өрөө төлөг л дээ Л.Гантөмөр: “Оюутолгойн“ НОГДОЛ АШГАА аваад иргэдийн тал нь хадгаламждаа хийнэ, бусад нь өрөө төлөг л дээ
10 сарын 22, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Гантөмөр: “Оюутолгойн“ НОГДОЛ АШГАА аваад иргэдийн тал нь хадгаламждаа хийнэ, бусад нь өрөө төлөг л дээ

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

 УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй. Авсан мөнгөө монголчуудад өгөх хэрэгтэй.

Иргэдээ мөнгөжүүлэхгүй бол амьдарч чадахгүй гэдэг нь маш тодорхой байна. Энэ бол зөвхөн Монголын жишээ биш. Японы Засгийн газар сарын өмнөөс эхлээд хүнсний бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг тэглэсэн. Уржигдар Илон Маск мэдэгдэл гаргаж SpaceX компанийн хувьцааг АНУ-ын хүүхэд бүрд өгнө гэсэн. АНУ-ын ард түмэн үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа учраас 10 тэрбум ам.долларын хувьцааг өгөх гэж байна. 

Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ шууд тараах, Оюутолгойн хувьцааг монголчууддаа өгөх тогтоолыг би санаачилсан. 3.5 сая монголчууд аятай тухтай амьдарч байж энэ улс хөгжинө шүү.

Баялгийн мөнгийг яагаад монгол хүн авч болдоггүй юм бэ. Ногдол ашгийг монголчууд авахаар үнэ өсдөг, Засгийн газар аваад идчихээр үнэ өсдөггүй гэх худал домгоосоо хэзээ салах вэ. Монголчуудын амьжиргааг дэмжих нь баруун төвийн үзэл юм. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671184
1 эможи

keyboard_arrow_up