Зээлийн хүү, шимтгэлийг бууруулж, өрийн дарамтыг хязгаарлана Зээлийн хүү, шимтгэлийг бууруулж, өрийн дарамтыг хязгаарлана
10 сарын 12, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зээлийн хүү, шимтгэлийг бууруулж, өрийн дарамтыг хязгаарлана

2026 оны 10 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц болон холбогдох удирдлагуудтай уулзаж, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, салбарын бодлого, зохицуулалтын хэрэгжилттэй танилцан, цаашид анхаарч ажиллах асуудлаар чиглэл өглөө.

Энэ хүрээнд санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн өрийн дарамтыг бууруулах, хариуцлагатай, хүртээмжтэй зээлийн орчныг бүрдүүлэх асуудлыг онцлов. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагуудаас олгож буй цахим зээлийн хүү, шимтгэл, хураамж өндөр байгаа нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учруулах, улмаар шүүх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжих зэрэг сөрөг үр дагавар дагуулж байгааг хөндлөө. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт цахим зээлийн үйлчилгээ өргөжихийн хэрээр иргэд олон нийт аппликэйшнээр давхар зээл авч, өрийн дарамтад орох эрсдэл нэмэгдэж байгаад анхаарал хандуулах шаардлагатайг онцлон, зээлийн хүүг бууруулах, зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамж авах байдлыг таслан зогсоох, иргэдийн давхар зээл болон өрийн ачааллыг хязгаарлах чиглэлээр холбогдох бодлого, зохицуулалтын шийдлийг боловсруулан танилцуулах үүрэг, даалгавар өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671023
0 эможи

keyboard_arrow_up