Төрийн ордныг “Шархад” болгосон гэх шүүмжлэлд өртсөн Б.Баярбаатар ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮492 саяын МАЛТАЙ Төрийн ордныг “Шархад” болгосон гэх шүүмжлэлд өртсөн Б.Баярбаатар ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮492 саяын МАЛТАЙ
10 сарын 08, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төрийн ордныг “Шархад” болгосон гэх шүүмжлэлд өртсөн Б.Баярбаатар ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮492 саяын МАЛТАЙ

2026 оны 10 сарын 08

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр /2026.10.08/ “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус сонсгол эхнээсээ маш их шүүмжлэл дагууллаа. 

Учир нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын зохион байгуулсан сонсголын үеэр үндсэн асуудал, ерөнхий агуулгаасаа хазайсан, нотолгоо баримтаар баталгаажаагүй, галзуу үг хэллэгтэй  байр суурь, мэдэгдлүүд ар араасаа хөвөрлөө.

Тухайлбал, “цар тахлын эсрэг вакцин хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”, “би Дерик шиг Ц.Элбэгдоржийг мөрддөг” гэх мэт сонсголын үндсэн агуулгатай холбоход бэрх мэдэгдлүүд хүртэл төрийн ордонд, УИХ-ын зохион байгуулсан сонсголоор дамжин олны сонорт хүрэв.

Хамгийн ноцтой нь сонсголыг хэрхэн зохион байгуулах нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын бүрэн эрх. Гэвч хууль тогтоох дээд байгууллагын нэр барьж иймэрхүү байдлаар сонсгол зохион байгуулж, дээрх "галзуу" үг хэлэх боломжоор хангаж өглөө.

Өөрөөр хэлбэл, сонсгол нэртэй хэрүүлээр иргэдийн татвар төлсөн мөнгийг үрээд зогсохгүй, маш олон хүний ажлын цагийг үрлээ. 

Парламентын индэр бол хэн нэгний баталгаагүй таамаг, этгээд мэдэгдлийг олонд хүргэх хэрэгсэл биш. Энэ удаагийн сонсголын дараа үлдэж буй хамгийн том асуулт нь “хэн юу ярьсан бэ?” биш, “яагаад УИХ-ын индэр дээр ийм яриа хийх боломж олгов?” гэдэгт байна.

Энд хамгийн түрүүнд асуух ёстой зүйл нь тухайн хүмүүс яагаад ийм зүйл ярьсан бэ гэдгээс илүүтэй яагаад ийм агуулгатай ярианд УИХ-ын сонсголын индэр, микрофон олгогдов? гэсэн асуулт юм.

Тэгвэл Хууль тогтоох байгууллагын нэр барьж Төрийн ордоныг “ГАЛЗУУ" газар болгосон  Б.Баярбаатарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮89 сая
Гэр бүлийн орлого: ₮20 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮420 сая   /Lexus 570, Nissan Patrol маркийн 2 автомашинтай /
Мал аж ахуй: ₮492 сая /Адуу-7, Хонь-280, Адуу-15, Үхэр-9/
Газар: ₮24 сая /Эзэмших-331м2-1, Эзэмших-607м2-1, Эзэмших-750м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮85 сая
Хадгаламж: ₮67 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670992
0 эможи

keyboard_arrow_up