Чуулганы хуралдааны талаас илүүд суугаагүй Ж.Ганбаатарын хадгаламж нэг жилийн дотор ₮28.2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ Чуулганы хуралдааны талаас илүүд суугаагүй Ж.Ганбаатарын хадгаламж нэг жилийн дотор ₮28.2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ
10 сарын 07, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Чуулганы хуралдааны талаас илүүд суугаагүй Ж.Ганбаатарын хадгаламж нэг жилийн дотор ₮28.2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 10 сарын 07

Arslan.mn

УИХ ил тод, нээлттэй байх хүрээнд вэб сайтаа шинэчилж, хуралдааны тов, гишүүдийн ирцийн мэдээлэл зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгосон.

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нь гишүүдийн олонх буюу 50-аас дээш хувь нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог.

Тэгвэл чуулганы хуралдаанд талаас илүү хувьд нь суугаагүй буюу хамгийн бага ирцтэй гишүүдийн нэгээр МАН-аас сонгогдсон Ж.Ганбаатар тодорчээ. Тэрээр 40 удаагийн эмнэлгийн чөлөөтэй, 8 удаа хуралдаан тасалсан бөгөөд ийнхүү хуралдаанд хамгийн бага оролцсон гишүүдийн нэг болсон байна.

Тэгвэл энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний орлого УИХ-ын гишүүн болсноос хойш тасралтгүй өсөж, 187 сая төгрөгөөс 494 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд түүний хадгаламж 2.2 тэрбум төгрөгөөс 28.2 тэрбум төгрөг болж ӨСЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮494 сая
Гэр бүлийн орлого: ₮1,9 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум  /Орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮590 сая /Mercedes Benz, S350L,  Land Rover V1 маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: : ₮0 сая
Газар: ₮1,9 тэрбум /ЭЭзэмших-0.7га/

  • Өмчлөх-3161м2-1,
  • Өмчлөх-324м2-1,
  • Эзэмших-1261м2-1,
  • Эзэмших-370м2-1,
  • Эзэмших-4495м2-1,
  • Эзэмших-7195м2-1
  • Эзэмших-7195 м2-1 нийт 6 газартай.

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮28,2 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийг 10 гаруй жил  чамгүй мөнгөөр услаж байж  улс төрд орох "виз"-ээ авсан гэдэг.  Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн жишгээр л улс төрд орсон нь бизнесээ хамгаалах гэсэн зорилготой ч байх. Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг. 

Хэдэн жилийн өмнө “Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” –ын 2.5 га газрын үнэлгээг 10 тэрбумаар буулган хамаарал бүхий компаниараа хувьчилж авсан дуулианд нэр холбогдож явсан Ж.Ганбаатар гишүүн саяхан гэхэд чуулганы индерээс "төртэй бизнес хийж үзээгүй гэж томрож" өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт магтаж сууж харагдсан.

Түүний талаар  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян агсан  “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Ж.Ганбаатарыг сонгуулийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө  бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ” хэмээн  бичиж байжээ.

Туршлагын хувьд үзсэн ч түүнийг сайн улстөрчийн нүдээр харахаас илүү сайн бизнесмэн л гэж харах хүмүүс олон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670970
0 эможи

keyboard_arrow_up