БЗС-гаас дүүтэйгээ хамт зээл авсан жагсаалтын гишүүн Г.Уянгахишиг ₮1 тэрбумын үнэлгээтэй ОРОН СУУЦТАЙ

Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Боловсролын зээлийн сангийн хулгайчдынхаа зээлийг төлүүл. Энэ хүмүүс чинь энд тэнд нэр төртэй ажил хийгээд зээл байтугай мөнгө төлчих хэмжээний болчихсон байгаа" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэгвэл БЗС-гаас зээл авсан ХҮН намын жагсаалтын гишүүн УИХ-ын гишүүн Гончигдоржийн Уянгахишигийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд ХБНГУ-д суралцахаар БЗС-гаас 6,584 ам.долларын зээл авсан байдаг. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Р.Уянгахишигийн хувьд Хууль зүйн Цэц товчоонд зөвлөх, Шунхлай группт ажиллаж байжээ.
Мөн 2022 онд БШУ-ын сайд тушаалаар тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадад суралцуулах оюутнуудын нэрсийг ил болгоход хөтөлбөрт хамрагдсан 31 оюутны дунд Гончигдоржийн Ариунхишиг багтсан бөгөөд Финланд улсад хоёр жил суралцаж, магистр хамгаалах явсан байдаг.
Товчхондоо, Р.Гончигдоржийн хоёр хүүхэд нь Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮86 сая
Гэр бүлийн орлого: ₮91 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮17 сая /Volkswagen Tiguan маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮500 сая /Эзэмших-813м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮158 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дуулгахад, өндөр боловсролтой гэж өөрсдийгөө тодорхойлдог УИХ-ын гишүүд ч энэ сангийн зээлээр суралцсан байдаг. Тэд Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг лоббидож, зээлээ хаалгасан тухай баримтууд ил болсон билээ.
