МАН-ын 30/38-ынхан өнөөдөр ХАЛЗ ТУЛНА МАН-ын 30/38-ынхан өнөөдөр ХАЛЗ ТУЛНА
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

МАН-ын 30/38-ынхан өнөөдөр ХАЛЗ ТУЛНА

2026 оны 9 сарын 22

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, томилох асуудлыг өнөөдөр 14:00 цагаас хэлэлцэх тов гарчээ.

Уг нь хуулийн сайдыг огцруулах томилох асуудлыг энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц нь бүрдээгүй. Дараа өдөр нь мөн л ирц бүрдээгүй.

Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх үйл явц ирц хүрэхгүйгээс үндсэндээ ГУРВАН ӨДРИЙН турш ийнхүү гацав.

Уг нь МАН-ын 30-38-ын бүлгийн ирц бүрдчихвэл асуудлыг хэлэлцэнэ. Гэвч 30-ын бүлгээс түлхүү гишүүд суугаагүй тул бүрдэхгүй өнөөг хүрлээ.

Тэгвэл Ардын намын 30/38-ын талын төлөөлөл өнөөдөр 10.00 цагт  уулзаж, ойлголцох, тохиролцохоор болсон гэх мэдээлэл байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670754
1 эможи

keyboard_arrow_up