УИХ-ын намрын чуулганы нээлтэд 126 гишүүн ирэхээс 87 нь ирснээр нээлээ
2026 оны 9 сарын 15

УИХ-ын намрын чуулганы нээлтэд 126 гишүүн ирэхээс 87 нь ирснээр нээлээ.
Намрын чуулганы нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүндээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож байна.
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж гишүүд дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670664
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
