УИХ-ын ээлжит бус чуулган төсвийн тодотголыг батлах ёстой ч баталж амжилгүй хаагдлаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг дөнгөж сая хаалаа.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн юм.
Гэвч өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц тааруу байснаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хойшилсон.
Тус байнгын хороод өнөөдөр хуралдаж, 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж байгаагаа УИХ-ын дарга С.Бямбацогт онцлов.
УИХ-ын намрын ээлжит чуулган хуулийн дагуу маргааш эхлэх тул ээлжит бус чуулганыг ийнхүү хаалаа.
