Үндсэн хууль зөрчигч гишүүн Х.Булгантуяагийн гэр бүлийн орлого жилийн дотор ₮25 саяас ₮339 сая болж НЭМЭГДЖЭЭ

Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Тагнуулын ерөнхий газраас төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Улмаар түүнийг энэ хүрээнд улмаар яллагдагчаар татсан билээ.
Тодруулбал, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж нарт хэрэг бүртгэлт нээн шалгаж, яллагдагчаар татах үндэслэл бүрдсэн гэж үзэн, Нийслэлийн прокурорын газраас тогтоол баталаад байсан.
Тэвэл Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан үндэслэлээр яллагдагчаар татаад буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, түүний гэр бүлийн гишүүний орлого сүүлийн нэг жилийн дотор ₮25 саяас ₮339 сая болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮97 сая
Гэр бүлийн орлого: ₮339 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮860 сая /Орон сууц-1, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮40 сая /Эзэмших-628м2-1, Эзэмших-696м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮643 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
