Гишүүн болсноор “НҮҮРСНИЙ ХЭРЭГ“ нь замхарсан Р.Сэддорж 1,1 тэрбумын 5 ОРОН СУУЦТАЙ, ₮1 тэрбумын АВЛАГАТАЙ

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д төлөөлөгч болж, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдтолоо тэргүүлэгчээр ажилласан нэгэн. 2013 онд Өмнөговь аймгийн Засаг даргын уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болоод удалгүй Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын суудалд очсон байдаг.
Мөн "Нүүрсний" гэх тодотголтой хэрэг холбогдож, ЯЛАГДАГЧААР ТАТАГДСАН ч УИХ-ын гишүүн болсноор хэрэг нь замхарсан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, 2022 оны 12 дугаар сард АТГ-ынхан мэдээлэл хийхдээ, "нүүрсний хэрэгт Засаг дарга нараас Р.Сэддоржийг холбогдуулаад шалгаж байгаа"-г танилцуулж байв. Улмаар сарын дараа Р.Сэддорж нарын гурван хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэтэл хилээр гаргахыг хязгаарлаж, нэр бүхий яллагдагч, гэр нартай уулзахыг хориглох арга хэмжээг шүүхээс авсан байдаг. Түүнээс хойш хэрэг шийдэгдэхгүй өдий хүрч, ийнхүү мартагдаж буй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮166 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮750 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-5/
Тээврийн хэрэгсэл: ₮200 сая /Toyota Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮222 сая /Адуу-23, Тэмээ-25, Хонь-50, Адуу-40, Тэмээ-30/
Газар: ₮146 сая /Өмчлөх-07га-2, Өмчлөх-1га-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮150 сая
Хадгаламж: ₮219 сая
Авлага: ₮1 тэрбум
Зээл: ₮220 сая гэж мэдүүлжээ.








