Г.Ганболд: МАН-ыг хооронд талцуулан, муудалцуулахаар АН-ын хэсэг нөхдүүд увайгүй үйлдэл гаргаж, тачаадаж байгааг мэдэж, ойлгож байгаа шүү

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд "Цахим орчинд бичиж буй худал мэдээллүүд хэрээс хэтэрлээ" гэж байр сууриа илэрхийллээ.
Тэрээр " Ажилгүй гэртээ суугаа надаас яасан их айж байх юм. Монголын хууль, шүүх миний үгээр шийдвэр гаргана гэж юу байх вэ дээ. Үүнийг бүгд л мэдэж байгаа байх.
Нэгнийхээ хүнд үед элдэв зүйл бичихийг хүсэхгүй байна. Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоож, цагаадна гэж итгэж сууна.
Үүгээр далимдуулж Монгол Ардын намыг хооронд талцуулан, муудалцуулахаар Ардчилсан намын хэсэг нөхдүүд увайгүй үйлдэл гаргаж, тачаадаж байгааг мэдэж, ойлгож байгаа шүү.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүлээлгэх хариуцлага маш чанга болсон. Тиймээс төрийн албан хаагчид минь энэ хуулийг сайтар судалж, ойлгох хэрэгтэй." хэмээлээ.









