5 удаа сонгогдсон С.БЯМБАЦОГТ дарга “морь унасан толгойгүй хүн” шиг УИХ хэзээ хуралдахыг мэдэхгүй сууна

Засгийн газраас наймдугаар сарын 31-нд 2027 оны улсын төсвийн төслийг өргөн мэдүүлсэн. Харин үүнээс өмнө буюу наймдугаар сарын 20-нд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн билээ. Улмаар төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаад байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэхээ шийдвэрлээгүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус зөвлөл өнөөдөр хуралдах сурагтай.
Ээлжит бус чуулганыг яаралтай зарлахгүй бол төсвийн тодотголын хэлэлцүүлэг намрын ээлжит чуулгантай давхцах эсэх, 2027 оны төсвийн хэлэлцүүлэгтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй болоод буй.
Тус зөвлөлд УИХ-ын дарга С.Баямбацогт, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, байнгын хороодын дарга нар болон УИХ-ын ЕНБД багтдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлэхдээ: “Морь унасан толгойгүй хүн гэдэг шиг УИХ хаана, хэзээ хуралдахыг мэддэггүй манай УИХ-ын дарга өчигдөр залуустаа хайр зарлаад, тэдний дуу хоолойг төрийн бодлогод тусгана гэлээ...
УИХ-ын чуулганы танхимд үг хэлдэг залуу гишүүдтэйгээ “чи том болжээ, гишүүн болчихоод томроод” гээл явган хэрүүлийн амьтан шүү дээ... Үг яах вэ, үйлдэл чухал. Дамаа эрх баригчид... МАН-гарууд өөрсдөд нь хожоотой, ашигтай зүйл дээр юу ч гэж гөвж мэднэ. Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхөөд, ах нар энд тэнд жүжээд, өрөвдмөөр ч юм шиг, гомдмоор ч юм шиг...
Тэр тусмаа УИХ-ын дарга, тав сонгогдсон “бурхи” байж бүр ч инээдтэй...” гэв.









