УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр цалингаасаа бага “ОРЛОГОТОЙ“

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
УИХ-ын гишүүд дунджаар 7 саяын цалин авч, үйл ажиллагааны зардалд 20 орчим сая төгрөг авдаг тухай мэдээлж байсан билээ.
Харин Лу.Гантөмөр гишүүний хувьд сар нь 3.5 сая төгрөгийн цалинтай ба жилийн 43 саяын орлоготой гэж мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр гишүүн цалингаасаа бага “ОРЛОГОТОЙ" бөгөөд 4 орон сууц, нэг хаусаа 480 сая төгрөгийн үнэлгээтэй гэжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮43 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮18 сая
Орон сууц барилга байгууламж: ₮480 сая /Нийтийн орон сууц-4, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮319 сая / Nissan Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮205 сая /Адуу-175, Үхэр-20/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮130 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮32 сая гэж мэдүүлжээ.
Лу.Гантөмөрийн хувьд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихээр санаархаж буй гэх яриа ч бий.
