Жагсаалтын 18-д эрэмбэлэгдсэн Х.Баасанжаргалын орлого гишүүн болсноор ₮60 саяар нэмэгдэж ₮107 сая болжээ

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа МАН-ын жагсаалтын 18-д эрэмбэлэгдсэн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
УИХ-ын сонгууль бол ёндоо юм гэдгийг утгаар нь харуулж, жагсаалтын 18-д эрэмбэлэгдэн парламентын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигч бол Х.Баасанжаргал юм. Тэгэхийн учир нь намдаа 2-хон жил ажиллаад л жагсаалтын 18-д эрэмбэлэгдэн УИХ-д сонгогдсон түүнээс “Хэдэн төгрөг өгч, жагсаалтад дээгүүр бичигдсэн бэ” гэх асуултыг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, аз, ёндоо гэгч түүнд ингэж л ивээл хишгээ хайрласан.
УИХ-д сонгогдсоныхоо дараа Х.Баасанжаргал гишүүн Төрийн ордон дахь албан өрөөнийхээ дугаарын талаар жиргээд олон нийтийн шүүмжлэлтэй тулж байв.
Тэрбээр “Дугаараасаа болж хэд хэдэн хүнд гологдож ирсэн өрөө минь…Зүглэхэд цээртэй боловч төрийн үйл хэрэг өдөр тутам явагдаж, олон сайхан аавын хүү зөв замдаа ороод гарсан газар. Би бол өрөөтэй болсондоо бөөн баяр, өмгөөлөгчийн ажлын утга учрыг мэдэрч байсан газартай (Цагдан хорих 461-р хаалттай анги) ижил дугаартай болохоор нь голох биш билэгшээж орлоо." гэж жиргэсэн юм. Дээрх жиргээнээс үүдэлтэйгээр "Жагсаалтын 461" гэж ч тодотгох нь бий.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 47 сая төгрөгөөс 107 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮107 сая
Гэр бүлийн орлого: ₮117 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮18 сая
Орон сууц барилга байгууламж: ₮425 сая /Орон сууц-1, авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮195 сая / Toyota Prius , Toyota Land Cruiser 200 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮16 сая /Үхэр-16/
Газар: ₮33 сая /Өмчлөх-1999м2-1, Өмчлөх-2000м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮22 сая Виртуал хөрөнгө: ₮209 сая /Койн-6/
Авлага: ₮68 сая
Зээл: ₮126 сая гэж мэдүүлжээ.
