Гишүүний ажил бол “акталсан“ ширээ сандлыг гардуулж өгөх биш шүү, Ж.Галбадрах аа Гишүүний ажил бол “акталсан“ ширээ сандлыг гардуулж өгөх биш шүү, Ж.Галбадрах аа
08 сарын 28, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гишүүний ажил бол “акталсан“ ширээ сандлыг гардуулж өгөх биш шүү, Ж.Галбадрах аа

2026 оны 8 сарын 28

Arslan.mn

Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд нийт 300 ширээ, сандал хандивлажээ. Уг ширээ, сандлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, 2025 онд Япон улсын Ямагата муж болон “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглаж байсан ширээ, сандлыг Монголын ерөнхий боловсролын сургууль болон зарим аймгийн сургуульд хандивласан байна. Ингэхдээ зарим сайтад “Ж.Галбадрах санаачилсан”, “Ж.Галбадрах сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн” гэх зэргээр онцолжээ.

Тэгвэл энэ асуудал олон нийтийн дунд тодорхой хэмжээнд шүүмжлэл дагуулаад байна.

Тухайлбал, “Японы нэг сургуулийн акталсан ширээг авчирч, хэрэгцээтэй сургуульд нь өгч байгаа юм байна. Үүнд буруу зүйл алга. Төсөв мөнгөө хэмнэж байгаа талаасаа зөв ч байж мэднэ. Гол нь бид хурал, цуглаанд ач холбогдол өгч, боловсрол, эрүүл мэндийн салбараа тусламжаар хөгжүүлнэ гэж боддог төрийн бодлого л хөөрхийлөлтэй байна” гэсэн байр суурь ч гарч байна.

Нөгөө талаас, сургуульд ширээ, сандал дутагдалтай байхад ашиглах боломжтой эд зүйлсийг хаялгүй, дахин ашиглаж байгаа нь сайн санаачилга. Тэр тусмаа Японы тал үнэхээр хандивласан, Монголын талд бодит хэрэгцээ байгаа тохиолдолд үүнд буруу зүйл харагдахгүй. Харин улс төрчийн оролцоо нь тусдаа асуудал.

Учир нь УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хандивын ширээ, сандал гардуулж өгөх биш.

Түүний үндсэн үүрэг бол:

  • хууль боловсруулах;
  • улсын төсөв, бодлогыг батлах;
  • боловсролын салбарын системийн асуудлыг шийдвэрлэх;
  • төрийн байгууллагын хариуцлагыг шаардах;
  • сургууль бүр яагаад ширээ, сандлын дутагдалтай байгааг бодлогын түвшинд шийдвэрлэх.

Хэрэв нэг гишүүн 300 ширээ авчирч өгөөд, маргааш нь өөр нэг гишүүн 500 сандал тарааж, нөгөөдөр нь өөр нэг нь компьютер өгөөд явдаг тогтолцоо бий болбол бид боловсролын асуудлыг төрийн бодлого, системийн түвшинд шийдэж чадахгүй, улс төрчдийн “бэлэг тараалт”-аар асуудлаа нөхдөг систем рүү орно гэсэн үг.

Тиймээс хэн нэгэн асуудлыг санаачилж, зуучилж, шаардлагатай тусламжийг сургуульд хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол үүнийг буруутгах зүйлгүй.

Харин сургууль бүр яагаад ширээ, сандлын дутагдалтай байгааг бодлогын түвшинд шийдвэрлэх үүрэгтэй хүн “акталсан” ширээ, сандлыг стандарт хангасан мэтээр үзүүлж, өөрийн нэр дээр нааж, зураг хөрөгтэйгөөр “би өглөө” хэмээн улс төрийн попрол болгон харуулах нь зохисгүй харагдаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670425
0 эможи

keyboard_arrow_up