Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлж 500 мянга болгох өргөдөлд 29,059 ИРГЭН гарын үсэг зуржээ Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлж 500 мянга болгох өргөдөлд 29,059 ИРГЭН гарын үсэг зуржээ
08 сарын 23, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлж 500 мянга болгох өргөдөлд 29,059 ИРГЭН гарын үсэг зуржээ

2026 оны 8 сарын 23

Arslan.mn

Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэгдүүлж 500 мянга болгох тухай өргөдлийг нийтийн өргөдлийн цахим систем "D-Petition"-д санаачилжээ.

Тэрбээр "Цалин гэж томоор нэрлэсэн 50к нь амьдрал дээр ганц уут буюу 48ш памперас + 100ш нойтон салфитканд л хүрч байна. Энэ нь нярай нялх хүүхдийн 6-7 өдрийн пампрасны хэрэглээг хангаж бусад хэрэглээ болон хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Зах зээл дээрх хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсч нэмэгдэж байгаа тул цалин гэх 50к-г нэмэх талаар хэлэлцэж өгнө үү. Улсын ирээдүй болсон бяцхан үрсээ асарч буй ээжүүдээ өргөдлийг дэмжинэ гэдэгт итгэж байна." гэв.

Тэрбээр уг өргөдлийг 2026 оны долдугаар сарын 29-нд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 29,059 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байна.

Өргөдөлд санал авах хугацаа 2026 оны наймдугаар сарын 29-нд дуусах юм. 

Нийт 100 мянган хүн гарын үсэг зурж байж энэ асуудлыг их хурлаар авч хэлэлцэх боломжтой болно. 

Санал өгөх линк 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670329
0 эможи

keyboard_arrow_up