“Олонд танигдаагүй“ багш нарын төлөөлөл гэх Г.Хосбаяр гишүүн ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮2,4 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ “Олонд танигдаагүй“ багш нарын төлөөлөл гэх Г.Хосбаяр гишүүн ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮2,4 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
07 сарын 03, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Олонд танигдаагүй“ багш нарын төлөөлөл гэх Г.Хосбаяр гишүүн ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮2,4 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 7 сарын 03

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл "олонд танигдаагүй" багш нарын төлөөлөл гэх тодотголтой УИХ-ын шинэ гишүүн Г.Хосбаярын   2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний  хувьд Яармагт 16.8 тэрбумыг спорт цогцолбор барих нэрээр "балгас" болгосон гэх хэрэгт нэр холбогдож, тус хэрэг нь АТГ-т гацсан асуудлаар олны шүүмжлэлд өртөж байсан удаатай.

Тэрээр түүний орлого 2024 онд ₮1,7 тэрбумын орлоготой байсан бол 2025 онд 951 сая төгрөг болж буурчээ. Мөн бусдаас авах 4,4 тэрбум төгрөгийн авлагатай болжээ. Түүний нийт хөрөнгө 10 орчим тэрбум төгрөг байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮951 сая
Гэр бүлийн орлого: ₮339 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /Орон сууц-2, Авто граж-2/
Тээврийн хэрэгсэл: ₮715 сая  / Lexus LX 600, Toyota Land Criuser 300, Chufei EQ1060TJ20D3 маркийн нийт 3  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар:  ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая
Хадгаламж: ₮2,4 тэрбум 
Авлага: ₮4,4 тэрбум
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669727
0 эможи

Зочин
2026-07-03 12:36
Яаж мөнгө олхоороо ингэтлээ баяждаг байна,аа, Насаараа ажлаад юу ч үгүй тэтгэвэрт гарч байхад,,,
keyboard_arrow_up