Гадаад томилолтоор 22 удаа явсан С.Цэнгүүн гишүүн болсноор орлого нь ₮105 сая болж, 3 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Авлигатай Тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2025 оны ХАСХОМ нэгтгэн гаргажээ. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Нийт 126 гишүүний 110 нь буюу 87% нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй байна.
Тэгвэл Цахилгааны үнэ нэмүүлж, 22 удаа гадаад явахаас өөр ажил хийгээгүй "жагсаалт"-ын УИХ-ын гишүүн С.Цэнгүүний 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2024 онд жилийн орлогоо 35 сая төгрөг гэж байсан бол 2025 онд 105 сая төгрөг болж нэмэгджээ. Нийт 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮105 сая
Гэр бүлийн орлого: ₮458 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮515 сая /Орон сууц-2, хашаа байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮179 сая /Суудлын жижиг машин Toyota Prius - 1, Суудлын жижиг машин Nissan Nissan /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5,6 сая /Эзэмших-699м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮38 сая
Хадгаламж: ₮19 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮298 сая гэж мэдүүлжээ.









