Байнгын хорооны даргаар сонгогдсон М.Мандхай ₮754 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын үнэлгээтэй 4 АДУУТАЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг сонгохыг дэмжлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч буй Б.Бейсен гишүүн нь 2024 оны сонгуулийн дараа МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулах үед тус Байнгын хорооны даргаар сонгогдсон.
Тэгвэл Байнгын хорооны даргаар сонгогдсон, жагсаалтаар гарсан УИХ-ын гишүүн М.Мандхайгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮44 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮754 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮75 сая /Toyota, Alphard, Toyota, Camry маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮40 сая /Хурдан удмын адуу-4/
Газар: ₮20 сая /Эзэмших-007га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮140 сая
Авлага: ₮20 сая
Зээл: ₮164 сая сая гэж мэдүүлжээ.


