М.Мандхай, Л.Мөнхбаатар нарыг Байнгын хорооны даргаар сонголоо М.Мандхай, Л.Мөнхбаатар нарыг Байнгын хорооны даргаар сонголоо
07 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

М.Мандхай, Л.Мөнхбаатар нарыг Байнгын хорооны даргаар сонголоо

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхай, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжлээ. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч буй Б.Бейсен гишүүн нь 2024 оны сонгуулийн дараа МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулах үед тус Байнгын хорооны даргаар сонгогдсон. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар гишүүний хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669703
0 эможи

keyboard_arrow_up