Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгох хууль батлагдлаа Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгох хууль батлагдлаа
07 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгох хууль батлагдлаа

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

 Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шударга тэтгэврийн тогтолцооны хууль УИХ-аар 85.9 хувиар батлагдлаа.

Ингэснээр ахмадын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болж байна.

Тодруулбал, 2027 оноос эхлэн 504 мянган тэтгэвэр авагч дээр 100-300 мянган төгрөг шууд нэмэгдэнэ. 10 жил ажиллаад тэтгэврээ 769 мянгаар тогтоолгосон хүмүүст 151 мянга, 1 сая төгрөгөөр тогтоолгоод 10 жил ажилласан бол 140 мянга, 15 жил ажилласан бол 165 мянга гэх мэтээр нэмэгдэх аж.

Хуулийн онцлох заалтуудаас:

  • Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.
  • 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.
  • Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.
  • Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.
  • Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.
  • 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.
  • Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.
  • Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669696
0 эможи

Зочин
2026-07-02 10:21
Өндөр цалин авч өндөр шимтгэл төлж даатгалын нуруун дээрээ 20, 30 тасралтгүй үүрч явж байсан юу гэж ад үзээд байгаа юм бэ
keyboard_arrow_up