УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
07 сарын 01, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026 оны 7 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур болсон 67 мянга гаруй эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдал, мэргэжлийн үнэлэмж, нийгмийн баталгааг бэхжүүлэх зорилготой "Эрүүл мэндийн ажилтны тухай" анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь эрүүл мэндийн ажилтны эрх, үүргийг цогцоор нь зохицуулахаас гадна салбарын хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх, мэргэжлийн үнэт зүйл, ёс зүй, ажиллах орчныг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл юм.

Хуулийн төсөлд дараах чухал зохицуулалтуудыг тусгалаа. Үүнд:

• Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн үнэ цэнэ, ажиллах нөхцөлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх;

• Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгож, эрүүл мэндийн ажилтан болон үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах;

• Сувилахуйн мэргэжлийн үнэт зүйл, ёс зүйг бэхжүүлэх зорилгоор сувилагчийн тангараг өргөх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;

• Эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн хөгжил, ур чадвар, карьерын өсөлтийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох;

• Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг тогтвортой хадгалж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн үндэс нь түүний ажилтан байдаг. Тиймээс тэдний эрх, хамгаалал, мэргэжлийн нэр хүнд, нийгмийн баталгааг хууль эрх зүйн түвшинд шинэ шатанд гаргах энэхүү хуулийн төсөл нь салбарын олон жилийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн томоохон шинэчлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669691
0 эможи

keyboard_arrow_up