ХХОАТ-ыг 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх цалинд 1 хувийн шимтгэл авах хууль батлагдлаа
2026 оны 6 сарын 26

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас тавдугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн батлалаа.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "УИХ-аар сар гаруй хэлэлцэж, ажлын хэсэг дээр нэгтгээд, Татварын багц хууль эцэслэн батлагдлаав. Хууль батлагдсанаар,
- Хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна.
792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо.
- Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн шимтгэл авдаг татварыг чөлөөлөх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
- Аж ахуйн нэгжийн хувьд, өмнө нь байсан татварын босгын шатлалын нэмж өгсөн. Татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөг хүртэлх бол 10 хувь түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байсан. Үүнийг өөрчилж, 6-10 тэрбум төгрөгийн хооронд орлоготой бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьж өглөө.
- ЖДҮ эрхлэгчдийн орлого 1.5 тэрбум төгрөг байсан бол 2.5 тэрбум төгрөг болгож, хялбаршуулсан горимоор татвараа төлөх буюу нэг хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа.
- Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо.
- 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн өнөөдөр эцэслэн баталлаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669614
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
