СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Ц.Уртнасан ₮1,5 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮400 саяын үнэлгээтэй МАШИНТАЙ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.Сонсголыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу даргалж явуулах бөгөөд нэр дэвшигчдийг эхэлж танилцууллаа.
Тодруулбал,
- Нэргүйн Мягмар,
- Цэцэгмаагийн Уртнасан нар нэр дэвшиж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Ц.Уртнасан УИХ-ын Тамгын газарт энэ сарын 09-нд ажилд ороод, өнөөдөр тэндээсээ нэр дэвшиж буй.
Тэгвэл СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Ц.Уртнасангийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮32 сая
Гэр бүлийн орлого: ₮47 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /орон сууц-3, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮400 сая /Lexus 570 /
Мал аж ахуй:₮19 сая /Адуу-3, Үхэр-5, Хонь-20/
Газар: ₮20 сая /Ашиглах-399м2-1, Ашиглах-499м2-1 / Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮57 cая
Хадгаламж: ₮177 сая
Авлага: ₮0 cая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.


