О.Батнайрамдал: “Онтрэ” хэлэлцээр амжилттай болох ёстой. Үүнийг ард түмэн ч хүлээж байгаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал байр сууриа илэрхийллээ.
Өчигдөр МАН-ын бүлгийн ээлжит хурал дээр Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сайд Ашигт малтмалын тухай хуулийн зэсийн амнат үйлчилж байгаа хэсэг дээр нэмэлт мэдээллийг танилцуулсан.
Ер нь хамгийн гол нь Ашигт малтмалын тухай хуулийг дэмжихгүй байгаа биш. Хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Уул уурхайн салбарт реформ явах ёстой. Тэгэхдээ “Онтрэ”-гийн хэлэлцээр явагдаж байгаа энэ цаг хугацаанд зэсийн АМНАТ-ыг бууруулж байгаа нь хэлцэлд сөргөөр нөлөөлнө гэж бодож байгаа учраас дэмжихгүй байгаа.
Өчигдөр бүлэг ярилцаж, зэсийн АМНАТ-ыг бууруулахгүй гэдгийг дэмжсэн. Зэсийн баяжмал юм уу хүдэр хилээр гарахад ямар АМНАТ тогтоох вэ гэдгийг бид хуульчилж тогтооно. Энэ нь “Онтрэ”-д хамгийн их хамааралтай. Учир нь “Онтрэ” дээр хэлцэл явагдчих юм бол “Онтрэ” шууд маргаашаас нь эхлээд зэс олборлоод эхлэхээр АМНАТ тооцогдоод эхэлнэ. Хамгийн ойрын хугацаанд эхлэх төсөл бол “Онтрэ”. Тиймээс “Онтрэ”-г гаргаж ирсэн л бол үндсэн хуулинд заагдсаны дагуу өгөөж нь ард түмэнд хүрэх ёстой.
Бид бусад төслүүдээ хөдөлгөхийн тулд улс төр тогтвортой байх ёстой.
