БЗС-аас авсан зээлээ төлөөгүй Б.Хэрлэн гишүүн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮25 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ БЗС-аас авсан зээлээ төлөөгүй Б.Хэрлэн гишүүн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮25 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ
05 сарын 28, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

БЗС-аас авсан зээлээ төлөөгүй Б.Хэрлэн гишүүн ₮550 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮25 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

2026 оны 5 сарын 28

Arslan.mn

Одоогоос дөрвөн жилийн өмнө Боловсролын зээлийн сан /БЗС/-г эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь хоосолсон асуудал нийгэмд дуулиан тарьж, эргэн төлүүлэх хүчтэй шаардлага тавигдаж байв. Мөн Засгийн газрын энэхүү тусгай сангаас зээл авсан хүмүүсийн нэрийг олон нийтэд ил болгосон. Боловсролын зээл авсан хүмүүс дотор улстөрчид болон түүний үр хүүхэд, ах дүүс олноороо багтсан байсан нь Засгийн газрын тусгай санг эрх мэдэлтнүүд цөлмөдөг тогтолцоог өөрчлөх ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Гэвч өнөөдөр ч бахь байдгаараа зээл болон хүү нь эргэн төлөгдөөгүй хэвээр байна. Тэдний нэг бол Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр мэдээлэл хийхдээ, " "Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн гишүүн худлаа ярьж хувьдаа авсан 45,500 ам доллараа өнөөгийн ханшаар хүүтэй нь төлөх ёстой. Сургалтын төлбөргүй сургуульд суралцсан байж БЗС-аас зээл авч, тэр мөнгөө хувь дансаар авсан байж болзошгүй. Боловсролын зээлийн сангаас авсан мөнгөө төлж, хариуцлага хүлээх ёстой. Би бааранд ажиллаж сургалтын төлбөрөө олсныхоо төлөө насаараа “ширээний хүүхэн” гэж цоллуулж байхад зарим нь татвар төлөгчдийн мөнгөөр сурсан нь шударга ёс уу. Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн БЗС-гаас авсан зээлээ даруй төл. Энэ бол мянган мянган хүүхэд залуучуудын боломжийг хулгайлсан асуудал!"" гэж мэдэгдээд буй. 

Тэгвэл БЗС-гийн зээл, хүүгээ төлөөгүй  яваа УИХ-ын гишүүн  Б.Хэрлэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: 47 сая
Гэр бүлийн орлого: 9 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮76 сая  /Toyota, RAV 4, Volkswagen, Touareg, Nissan, Vanette  маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-379м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮2 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮3 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669119
0 эможи

keyboard_arrow_up