Н.Батсүмбэрэл: Цусны донорын тухай хууль ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА Н.Батсүмбэрэл: Цусны донорын тухай хууль ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
05 сарын 22, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Батсүмбэрэл: Цусны донорын тухай хууль ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА

2026 оны 5 сарын 22

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Тодруулбал:

  • Цусны донорын тухай хуулийн төслийг 81.1 хувийн саналаар,
  • Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг 69.5 хувийн саналаар эцэслэн батлав.

Цусны донорын тухай хууль батлагдсанаар амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгч, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдүүлэх аж.

Энэ талаар тус хуулийн төслийн санаачлагч гишүүдийн нэг Н.Батсүмбэрэл " УСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА.

Хүний амь насыг аврах, цусны аюулгүй нөөцийг бүрдүүлэх, донорын эрх, нийгмийн хамгааллыг шинэ шатанд гаргах эрх зүйн шинэ орчин бүрдэж байна.

Шинэ хуулиар:

  • Цусны донорын үйл ажиллагааг сайн дурын, авлагагүй, хүний эрхэд суурилсан зарчмаар зохицуулна
  • Донорын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэл, нөөцийн удирдлагыг шуурхай болгоно
  •  Цус цуглуулах, шинжлэх, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг олон улсын стандарттай уялдуулна
  • Донорын эрх, эрүүл мэндийн хамгаалалт, урамшуулал, дэмжлэгийг илүү тодорхой хуульчилна
  •  Гамшиг, онцгой нөхцөлд цусны нөөцийг богино хугацаанд бүрдүүлэх эрх зүйн боломж бүрдэнэ.

Энэхүү хуулийн төслийг хамтран санаачилж, боловсруулах, хэлэлцүүлэх үйл явцад хамтран ажилласан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан болон хамтран ажилласан нийт Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг, эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууддаа чин этгэлийн талархал илэрхийлье" гэв.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669034
0 эможи

keyboard_arrow_up