П.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ П.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

П.Батчулуун: Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олон жил хийгдсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын хүрээнд олон жил амьд явсан хүний зүгээс энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж надаас хүссэн. Урьд нь хийж байсан мэс заслын тоо нэмэгдэх үү. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв ямар байдлаар ажиллаж, хаанаас санхүүжих вэ?"

Хүний гавьяат эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх эмч П.Батчулуун "Анагаахын шинжлэх ухааны практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн. Манай улс энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа.

Амьгүй донорын гэр бүлд тодорхой хэмжээний оршуулгын зардлыг өгснөөр амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгддэг олон улсын практик туршлага бий.Учир нь БНСУ, БНТУ зэрэг бидэнтэй хамгийн ойр ажилладаг улсуудын туршлагыг судалсан.

Эдгээр улсууд амьгүй донорыг идэвхжүүлэх, ард олондоо тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд ар гэрт нь оршуулгын зардал олгох асуудлыг дэвшүүлснийг нь хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн практикт нэвтрүүлсэн.

Бид бүхэн энэ туршлагыг хэрэгжүүлье гэж үзэж хуулийн төсөлдөө оруулсан юм" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668797
0 эможи

keyboard_arrow_up