Н.Батсүмбэрэл: Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд ААН-үүдийн сонирхол өндөр байна
2026 оны 5 сарын 06

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд ААН-үүдийн сонирхол өндөр байна
Энэ нь салбарын хөрөнгө оруулалт, үйлчилгээний чанар, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит хэрэгцээ нэмэгдсэнийг харуулж байна.
Гэхдээ зээлийн судалгаа, шийдвэр, гэрээ байгуулах, бодит олголтын явцыг илүү шуурхай, ойлгомжтой, ил тод болгох шаардлагатай.
Цаашид:
- Зээл олголтын мэдээллийг тогтмол нээлттэй мэдээлэх
- Шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох
- Хяналтын гэрээ байгуулах ажлыг шуурхайлах
- Зээлийн зориулалтын зарцуулалтад хяналт тавих
- Орон нутгийн төслүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах нь чухал байна.
Аялал жуулчлал бол орон нутгийн хөгжил, ажлын байр, үйлчилгээний чанар, эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой салбар юм. Иймд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийг ил тод, хариуцлагатай явуулах шаардлагатай байна.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668777
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:








