АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Б.Түвшингийн орлого нь буурсан ч хөрөнгө борлуулсан орлого ₮12 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Б.Түвшингийн орлого нь буурсан ч хөрөнгө борлуулсан орлого ₮12 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Б.Түвшингийн орлого нь буурсан ч хөрөнгө борлуулсан орлого ₮12 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.04/ 11:00 цагаас эхлэн хуралдаж буй. Тус хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох юм. Бүлэг хуралдахын өмнө Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн. Нэр бүхий хоёр гишүүн Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшихээр болсон асуудал хөндөгдөж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин , Б.Түвшин нар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад нэр нь яригдаж байгаа аж. 

Тэгвэл АН-ын бүлгийн даргын  сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Б.Түвшингийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, гишүүд дундаа Нийслэлийн төлөөлөгчөөр нэг удаа сууж үзсэнээс өөрөөр улс төрд мэдлэг туршлага багатай нэгэн ч  15,4 тэрбумын орон сууц үл хөдлөхтэй, 1 тэрбум төгрөгийн хоёр жийптэй,  7,6 тэрбумын авлагатайгаараа УИХ-ын гишүүдийн орлогын жагсаалтыг тэргүүлж буй.  

2003 оноос хойш П.Батсайханы “АПУ” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан, улмаар 2016 онд Хан-Уул дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, мөн ондоо “Миг даатгал” ХХК-ийг эхнэртэйгээ хамтран эзэмшиж, өөрөө “Хаан даатгал” ХХК-ийг удирдаж байсан нэгэн.

Өмнө нь хэвлэлээр УИХ-ын гишүүн Б.Түвшингийн “Хаан даатгал” ХХК нь 2017 оноос хойш төрийн 114 тендерт шалгарсан гэх мэдээлэл гараад олны шүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Өнгөрөгч 2024 онд л гэхэд төрийн 34 тендерт шалгарсан гэдэг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮2 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮715 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮12.2 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮15.4 тэрбум  /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-5, оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮1 тэрбум  /Mercedes Benz, GLE 400, Lexus, LX 600 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮0 сая 
Газар:₮66 сая / Эзэмших-1000м2-1, Эзэмших-128м2-1, Эзэмших-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 сая
Хадгаламж: ₮200 сая   Бэлэн мөнгө:₮ 804 сая
Авлага: ₮7,6 тэрбум
Зээл:  ₮4,2 тэрбум гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668736
0 эможи

keyboard_arrow_up